Өдөр бүр аяга дарс уух зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг

Өдөр бүр аяга дарс уух зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг

Олон улсын эрдэмтэдийн хийсэн судалгаагаар өдөр бүр аяга дарс уух нь хүний биед сайнаар нөлөөлдөг болохыг тогтоожээ. Уг судалгааг тэд 300 мянган америкчууд дээр хийсэн бөгөөд эмэгтэйчүүд долоо хоногт долоон аяга дарс, эрчүүд нь 14 аяга дарс юм уу, шар айраг уух нь эрт зүрх судасны болон тархинд цус харвахаас сэргийлдэг гэж үзэж байна. Хэдийгээр судалгааг хийсэн эрдэмтэд бүрэн баталж чадаагүй ч Техас их сургууль болон БНХАУ-ын Шэндонг мужийн их сургуулийн хамтарсан судалгаанд хамрагдсан 333,247 иргэнээс байнга дарс уудаг хүний насны дундаж 8.2-оор илүү байжээ.

Тогтмол гэхдээ хэтрүүлдэггүй дарс болон шар айраг уудаг хүн архи хэтрүүлдэг хүмүүстэй харьцуулахад эрт үхэх магадлал нь 22 хувиар бага бол зүрх судасны өвчнөөр өөд болох магадлал нь 29 хувиар бага байв. 

Архи хэтрүүлж уудаг хүн хорт хавдар тусах магадлал энгийн хүнээс 27 хувиар илүү болохыг эрдэмтэд тогтоожээ.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай