МАН-ын гишүүд намаа "Цэгцрэх хөдөлгөөн" өрнүүлсээр байна

МАН-ын гишүүд намаа  "Цэгцрэх хөдөлгөөн" өрнүүлсээр байна

МАН-н удирдлагууд эе эвээ эрхэмлэн, дотоод асуудлаа яаралтай цэгцэлж Төрийн хэргийг цалгардуулалгүй явуулах нь нийгмийн хүлээлт болоод байгааг МАН-н гишүүд , дэмжигчдээс удирдлагууддаа сануулан хэвлэлийн хурал хийлээ.

МАН-н гишүүд дэмжигчдийн “Цэгцрэх хөдөлгөөн” нь улс төр, нийгэм, эдийн засаг, намын дотоод нөхцөл байдлын улмаас цаг үеийн шаардлагаар хийсэн хэвлэлийн бага хуралд: “Цэгцрэх хөдөлгөөн”-ий ерөнхий зохион байгуулагч: П.Өлзийнаран-Хэвлэлийн хурлын зорилго, М.Найданхүү нар мэдээлэхдээ: 

"Улс эх орны нөхцөл байдал хүнд байхад, ерөнхийлөгчийн сонгуулиас хойш улс төрийн хариуцлагын асуудал яригдаж, МАН-н дарга нарын дунд үл ойлголцол үүсч эхлэв. МАН-н дотоод асуудлаас болж төрийн ажил цалгардах ёсгүй. Иймд МАН дотоод асуудлаа яаралтай цэгцлэх шаардлагатай байна. Мөн намын их хурлын өмнө фракц бүлэглэлийн дарга нар намыг талцуулж, эв нэгдлийг алдагдуулах, өөрсдийн шатрын хүү нараараа  хэвлэлийн хурал ээлжлэн хийлгэж, элдвээр нэгнийгээ харлуулж байгаа нь хэн нэгний идэш болох вий хэмээн МАН-н гишүүд дэмжигчид эгдүүцэж байгааг үүгээр мэдэгдэж байна. 
Нөгөө талаас “яаралтай шийдэх” нэрийн дор асуудалд хайнга хандаж, ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болон сонгуулийн үеэр нийгэм эдийн засгийн бодлогын алдаа гаргаж, буруу ажилласан.

60 тэрбумын асуудлуудын эзэдтэй хариуцлага тооцох ажлыг хойшлуулж, орхигдуулж болохгүй бөгөөд 2020 оны сонгуульд ялалт байгуулах нь ЭЗ-н хүндрэл, их хэмжээний гадаад өрнөөс чөлөөлөх үйл ажиллагааг үр дүнтэй үргэлжлүүлэн явуулах үндэс болох юм. 
Гэвч энэ хариуцлагатай цаг хугацааны өндөрлөгт ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдаж, улс төрийн тогтворгүй үл ойлголцсон байдал бий болох нөхцөл байдлыг МАН-ын бага хурал нийгэм ЭЗ, иргэдийн хүлээлт, намын гишүүд анхан шатны нэгж, үүрийн дарга нарын санал бодлыг тусгалгүйгээр “нэр дэвшигчийг тодруулснаар” ялагдал хүлээх нөхцөл байдлыг бий болголоо. Иймд дээрх нөхцөл байдлыг бий болгосон холбогдох албан тушаалтнуудтай яаралтай намын дүрэм журмын дагуу улс төрийн хариуцлага тооцож, шинээр яаралтай ЖИНХЭНЭ Мэргэжлийн засгийн газрыг эмхлэн байгуулах нэн чухал шаардлагатай байна.

Үүний тулд намын бага хурлыг яаралтай хуралдуулж, намын их хурлын товыг зарлах. Намын их хурлыг хийх бэлтгэл ажлыг өндөр түвшинд зохион байгуулах. Намын их хурлын мандаттай төлөөлөгчдийг өргөтгөсөн тоогоор сонгох, анхан шатны нэгжүүдийн хурлуудыг улс орон даяар ажлын 5 хоногийн өмнө ил тод нээлттэйгээр зарлаж, намын гишүүдийн бүрэн оролцоог хангаж, үүрийн дарга нарыг дээд удирдлагаас ямар нэгэн дарамт шахалтгүй, намын дүрмийн дагуу дотоод ардчилалтай зохион байгуулахыг шаардаж байна. 
Бид Ардчилсан нам шиг эрх мэдэл ашиг сонирхлын төлөө өвөр зуураа жийлцэж, төрийг хэдэн хэсэг тасчин хаяж, энэ улсыг хөөрхийлөлтэй байдалд оруулах эрх бидэнд байхгүйг дахин сануулъя. 
Дээрх үндэслэлийн улмаас энэхүү шаардлагыг МАН-ын Удирдах зөвлөл, ЕНБД, Ерөнхий сайд, Шадар сайд нарт хүргүүлж буй талаар мэдээлэх, санаа зорилго нэгдэн хөдлөх, хувь хүн, намын гишүүд дэмжигчдийг нь бидэнтэй нэгдэхийг уриалах нь хэвлэлийн бага хурлын гол зорилго юм" гэлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай