Тайландад электрон тамхи зарвал 10 жилийн хорих ял авна

Тайландын аялал жуулчлалын нэгэн компани гадныханд зориулж, нэгэн анхааруулга хэвлүүлжээ. "Langley Travel" компанийн менежер Пат Уатерсоны үеэл болох Жэймс нь электрон тамхи татаж байгаад хууль сахиулагчдад баригдаж, 125 евро төлснөөс ийм хууль байдаг талаар мэдэж авсан аж. Энэ талаар П.Уатерсон "Travel Weekly" сэтгүүлд өгсөн ярицлагадаа дурдсан бөгөөд энэ талаар "Тайландад ийм хууль хэрэгжиж байгааг өмнө нь мэдээгүй. Гэхдээ энэ хуулийг 2014 оны арваннэгдүгээр сард баталсан юм байналээ" гэж ярьжээ. 

Ийм хуулийг санаачилснаар Тайландад цахилгаан тамхины хууль бус наймаа газар авсан гэж үздэг. Хэдийгээр хуулиар хориглосон ч иргэд нь таатай хүлээж аваагүй гэнэ. 

Харин энэ мэдээллийг тус улсын гадаад хэргийн яамнаас албан ёсоор баталжээ. Хэрвээ аялагчид электрон тамхи болон түүнтэй ижил бүтээгдэхүүнийг тус улсад авчирвал мөнгөн торгууль оноох, дахин давтах юм уу, их хэмжээгээр оруулж ирсэн нь нотлогдвол 10 хүртэлх жилээр шоронд суух гэнэ.

Мөн анх удаа зарж, борлуулсан нь тогтоогдвол их хэмжээний торгууль оноох, тав хүртэлх жилээр тэнсэн өгөх хуулийн заалттай.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай