Балба улсад болсон байгалийн гамшгийн үеэр заанууд хэдэн зуун хүний амь аварчээ

Балба улсад олон өдөр үргэлжилсэн борооны улмаас байгалийн гамшиг болж 70 гаруй хүний амь авч одсон харамсалтай явдал болсон билээ. Одоогоор хохирогчдын тоог бүрэн гаргаагүй байгаа ч нас барсан хүний тоо нэмэгдэх магадлалтай аж.

Энэ үерээр Рапти голын эрэг дагуу байрладаг зочид буудал, хоолны газар болон 600 орчим хүн усанд автаж, багагүй зүдэрсэн юм. Мөн байгалийн гамшгаас болж жуулчид их ирдэг Читван үндэсний паркийг тодорхойгүй хугацаагаар хаажээ.

Жуулчид Читван үндэсний паркийг зорьдог гол шалтгаан нь заан олноор нь үзэх гэдэг. Тэгвэл энэ паркийн заанууд ч бас үерийн үеэр хийх ажилтай болж, хүний амь аврах, эд зүйлсийг нүүлгэхэд тус болсон гэнэ.

Балба улсад болсон үерийн улмаас 100 мянган хүн тог, цахилгаангүй болсон бол 26 дүүрэг усанд автсан бололтой. Ойролцоогоор 60 мянган өрх, айлын гэр усанд урсаж, болсон үйл явдалтай холбоотойгоор тус улсын ерөнхий сайд Шер Бахадур Деуба эмгэнэл илэрхийлсэн юм.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай