Холливудын нэрт найруулагч Роман Поланскид хүчиндүүлсэн гэх гурав дахь хохирогч гарч ирэв

Холливудын нэрт найруулагч Роман Поланскид хүчиндүүлсэн гэх гурав дахь хохирогч гарч ирэв

Холливудын нэрт найруулагч Роман Полански бол "Төгөлдөр хуурч" (2002) киног найруулж, уг киноныхоо ачаар Оскарын шагнал хүртсэн нэгэн. Тэрбээр 1978 онд 13 настай охиныг садар самуунд уруу татсан хэргээр АНУ-ын шоронд 42 хоног хоригдож байсан билээ. Тухайн үед хохирогч гомдлоо татаж авснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Польш гаралтай Францад ихэнх амьдралаа өнгөрүүлсэн найруулагчийг 2010 онд Их Британийн жүжигчин Чарлотт Льюс мөн садар самуунд уруу татсан хэрэгт буруутгаж байв. Энэ үед Льюс 16 настай байсан аж. Тэгвэл өдгөө 83 настай өвгөн найруулагчийн эсрэг бас нэгэн эмэгтэй секс хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ. Өөрийгөө Робин гэж нэрлэсэн энэ эмэгтэй өмгөөлөгч Глориа Аллредийн хамт Лос-Анжелес хотод сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Гэхдээ хэрэг явдал 1973 онд хохирогчийг мөн л 16 настай байхад нь болсон гэж ярьжээ.

"Ноён Поланскигийн надад хийсэн зүйлийг би ганцхан хүнд л ярьсан. Үүнийг өдий хүртэл нуусан шалтгаан маань аавынхаа сэтгэлийг зовоохгүй гэж бодсон учир өдий хүртэл өөртөө хадгалж ирлээ. Одоо харин цаг нь боллоо" гэж хохирогч бүсгүй өгүүлэв.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай