Билл Гэйтс 4.6 тэрбум ам.долларыг хандивлав

Дэлхийн хамгийн баян хүн Билл Гэйтс "Microsoft" компанийн хувьцааныхаа 5%-ийг хандивлахаар болжээ. Одоогоор хааш нь ямар зорилгоор хандивлаж байгаа нь тодорхойгүй боловч тэрбумтан эр өөрийн болон эхнэрийнхээ хамт үүсгэн байгуулсан "Bill & Melinda Gates" буяны санд өгсөн байх магадлалтай. Гэхдээ Б.Гэйтсийн хувьд энэ нь хамгийн их мөнгө хандивласан тохиолдол биш юм. Тэрбээр өмнө нь 1999 онд 16 тэрбумыг, дараа жил нь 5.1 тэрбумыг буяны санд өгч байсан түүхтэй. Хэдийгээр асар их хэмжээний мөнгийг "зүгээр явуулчихсан" ч америк тэрбумтан дэлхийн хамгийн баян хүн хэвээрээ үлдсэн гэнэ. Тэрбээр "Амазон"-ы эзэн Жефф Безосын ард, 86.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр дэлхийн хамгийн баян хүний жагсаалтад хоёрдугаарт бичигдэж байна.

Билл энэ талаар ямар нэг тайлбар хийхийг хүссэнгүй.

Ноён Билл "Bill & Melinda Gates" санд 1994 оноос хойш 35 тэрбум ам.долларыг хандивласан гэсэн баримт бий.  

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай