Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: Хүүхдийн зуслангийн хаалтын үйл ажиллагаа болно

8 дугаар сарын 16-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 228 дахь өдөр бөгөөд он дуусахад 137 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 26 хэмийн дулаан бол шөнөдөө 15 градус дулаан байх нь ээ. Өдөртөө бага зэргийн бороо орох гэнэ.
  3. Билгийн тооллын 24, найман цагаан мэнгэтэй хөхөгчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин эмгэг ирэх гэнэ. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой , морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2443.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.30, юань 366.00, вон 2.13 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 15.00 цагт Ирээдүйн олон улсын Монгол судлаачдыг дэмжих “EBI” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ Business tower-ийн 10 давхарт болно.
  2. Дэлхийн яруу найргийн өдрүүд"-ийн хэвлэлийн бага хурал 11.30 цагт Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд болно.
  3. Олон улсын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ази, Номхон далайн бүсийн Ерөнхий зөвлөлийн 16 дугаар хурал Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж байна. Хурлын нээлт Blue sky зочид буудалд 10.00 цагаас болно.
  4. Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас МАН-ын гишүүд дэмжигчдийн “Цэгцрэх” хөдөлгөөнөөс намын удирдлагуудад дотоод асуудлаа яаралтай цэгцэлж төрийн ажлыг чирэгдэлгүй явуулахад анхаарал хандуулахыг шаардаж хэвлэлийн хурал зарлалаа.
  5. 10.00 цагаас нийслэлийн Иргэний танхимд Нийслэлийн Хүүхдийн зуслангийн хаалтын үйл ажиллагаа болно.
  6. 10.00 цагт ОХУ-тай хамтран байгуулж байгаа Теле удирдлага, угсралт тохируулга, засвар үйлчилгээний нэгдсэн төв Сүхбаатар дүүрэг 11 хороо Pro One оффис 2 давхарт үүд хаалгаа нээнэ.
  7. Хуульчийн мэргэжлийн шалгалт 08.45 цагт эхэлнэ.
  8. 2017 оны наймдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулагдах Монгол - Европын элэг судлалын анхдугаар зөвлөгөөн болох гэж буйтай холбогдуулан Европын элэг судлалын холбооны боловсрол, сургалт хариуцсан Ерөнхий зөвлөх, Женевийн их сургуулийн Профессор ФРАНЦЕСКО НЕГРО Оном сангаас уламжлан болгон явуулдаг "Оюунлаг судлаач" цуврал лекцийн зочноор оролцож олон нийтэд нээлттэй уулзалт хийхээр боллоо. Уулзалт үнэ төлбөргүй бөгөөд 16.00 цагаас МУИС-ийн дугуй зааланд болно

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 1960 онд Бүгд Найрамдах Габон Улс Францаас салан тусгаарлаж, албан ёсоор тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж байжээ. Харин 1990-ээд оны эхэнд Габон олон намын тогтолцоо нэвтрүүлж, сонгуулийн ажиллагааг ил тод болгож, төрийн байгууллыг шинэчилсэн шинэ ардчилсан үндсэн хуультай болсон байна.
  2. Мөн өнөөдөр Доминиканы Бүгд Найрамдах Улсад Сэргээн босголтын өдөр тохиож байна.
  3. 1985 оны энэ өдөр Америкийн дуучин жүжигчин, Грэммийн шагналт Cristin Milioti мэндэлжээ.
  4. 1954 онд Алдарт Sports Illustrated сэтгүүл анхныхаа дугаарыг хэвлүүлж байжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай