Татварын орлого 88 тэрбум төгрөгөөр өслөө

Татварын орлого 88 тэрбум төгрөгөөр өслөө

Татварын алба энэ оны эхний хагас жилийн байдлаар 1.5 их наяд төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ. Тус орлогын 378.7 (24.1 хувь) тэрбум төгрөг нь нэмэгдсэн өртгийн албан татвараар төвлөрсөн аж. Энэ нь өмнөх оны мөн үеэс 88 тэрбумаар өссөн үзүүлэлт юм. 2017 оны долдугаар сард 347.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 31 тэрбумаар нэмэгдэж 378.7 буюу 109 хувийн гүйцэтгэлтэй, татварын орологод оруулжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээ өсөж буй нь цахим төлбөрийн системд өмнөх сарын 31-ний байдлаар 78 мянган аж ахуйн нэгж бүртгүүлсэн нь өмнөх жилтэй харьцуулахад 30 хувиар өсөхөд нөлөөлсөн гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай