Худлаа ярьж байгаа хүнд илрэх 15 шинж тэмдэг

Худлаа ярьж байгаа хүнд илрэх 15 шинж тэмдэг

Хүний худлаа ярьж байгааг мэдэх олон арга бий. Туршлагагүй худалчийг илрүүлэхийн тулд дараахь шинжүүдээс нэг хоёрыг нь л илрүүлэхэд хангалттай.

  1. Сэтгэл хөдлөл болон хариу үйлдэл нь энгийн үеэсээ удааширч эхэлнэ. Тэрээр яриагаа удаашруулж байгаад, илүү огцмоор дуусгана.
  2. Үг болон сэтгэл хөдлөлөө илэрхийлэх хоорондын хугацаа уртасна. Жишээ нь, та ажлаа сайн хийжээ гэж хэлснийхээ дараа хэлсэн зүйлээ ухамсарлан инээмсэглэнэ. Үнэн ярьж байгаа хүн сэтгэл хөдлөлөө үгтэйгээ хамт илэрхийлдэг.
  3. Худлаа ярьж байгаа нь нүүрэн дээр нь илэрнэ.
  4. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд нүүр нь бүхэлдээ бус харин зарим хэсэг нь л хувирна. Жишээ нь, ам нь инээж байгаа ч хацар, нүд, хамарны булчин нь ажиллахгүй. Нүд сэтгэлийн толь гэдэг болохоор нүдийг нь анхаар, учир нь нүдний илэрхийллийг хянах хэцүү байдаг.
  5. Худлаа ярьж байгаа хүн аль болох бага зай эзлэхийг хүсдэг тул энгэрээ тэврэх, хөлөө ачихыг хичээдэг.
  6. Харц тулахаас зайлсхийнэ.
  7. Чих хамраа оролдоно. Заримдаа зүрх орчмоо илдэг.
  8. Ярих үедээ өөрийгөө “хамгаалах” болно.
  9. “Хамгаалах саад” болгож ухамсарлалгүйгээр ямар нэг зүйлийг таны өмнө тавина.
  10. Асуултанд харицлахдаа таны үгийг хэрэглэнэ. Жишээ нь, хоёр давхарын цонхыг чи хагалсан уу? –Хоёр давхарын цонхыг би хагалаагүй.
  11. Тодорхой хариулт өгөхгүй харин яа ч ойлгож “бөөрөнхий” хариулт өгнө.
  12. Илүү зүйл ярьж олон үг хэлнэ. Яриандаа завсарлага гаргах нь түүнд эвгүй байдаг юм.
  13. Худлаа ярьж байгаа хүн төлөөний үг ховор хэрэглэж, нэг өнгөөр ярьдаг.
  14. Танд худлаа ярьж байна гэдгийг ойлговол сэдвээ солиод үзээрэй. Худлаа сярьсан хүн дор нь өлгөж авах бөгөөд тайвширсан харагдана.
  15. Марзганах, хошигнох зэргээр сэдвээсээ хазайхыг оролдоно.

Эдгээр шинж тэмдэг илэрвэл танд худлаа ярьж байх магадлал өндөртэй юм. Тэгэхдээ та сайн мэдэх хүн дээрээ дээрх аргуудыг хэрэглэвэл илүү үр дүнтэйг санана уу.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай