Саудын Арабын дуучин Абдаллах Аль Шаханиг хориотой бүжиг хийсэн хэргээр баривчлав

Саудын Арабын нэрт дуучин, телевизийн хөтлөгч Абдаллах Аль Шаханиг хориотой бүжиг хийсэн хэргээр баривчиллаа. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Тайф хотноо болсон хөгжмийн фестивалд ая дуугаа өргөхдөө тус улсад хориглосон бүжгийн хөдөлгөөнийг хийсэн тул цагдаагийнхан саатуулсан юм. Тус улсад бүжгийн уг хөдөлгөөнийг хар тамхийг сурталчилсан, увайгүй хөдөлгөөн гэж нэрлэдэг гэнэ.

Саудын Арабын хар тамхитай тэмцэх хорооноос бүжгийн энэ хөдөлгөөнийг хар тамхийг дэмжсэн хэрэг гэж үздэгийг Дотоод хэргийн сайд нь бас дэмжиж, уг хөдөлгөөнийг хориглосон хууль гаргасан юм. Харин дуучин эр энэ талаар өөрийн твиттер хуудсандаа "Засгийн газрынхаа шийдвэрийг үл хүндэтгэсэндээ хүлцэл өчье. Тайф фестивалийн үеэр сэтгэл хөдөлсөндөө өөрийн эрхгүй ийм үйлдэл гаргасан юм. Уучлалт хүсч байна" гэж бичжээ.

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай