Италийн мафийнханд хулгайлагдсан модель бүсгүйн ХАЛУУХАН зурагнууд

Их Британийн модель, 20 настай Клой Айлинг Италийн Милан хотод ажлын уулзалтад очоод хулгайлагдсан билээ. Түүнийг зурагчин гэж өөрийгөө танилцуулсан Польш гаралтай Британи залуу хуурамч студидээ урьж авчраад дараа нь унтуулдаг эм өгч, ухаанаа алдсан хойно нь гэртээ нуусан юм. Италийн Турин хотын ойролцоо орших байшинд зургаан хоног барьцаалагдсан бүсгүйг эцэст нь хоёр настай хүүгийнх нь зураг аварсан гэж цагдаагийнхан үзэж буй. Учир нь Италийн мафийнхан хүүхэдтэй эмэгтэйг хулгайлдаггүй хууль үйлчилдэг аж. Түүнийг ойролцоогоор 230 мянган еврогийн үнээр нууцлаг нэгэн цахим хуудсанд зарах гэж байсан талаар хууль сахиулагчид олон нийтэд мэдэгдэж, охид бүсгүйчүүдийг анхааралтай байхыг сануулав. Энэ цахим хуудасны хэрэглэгчид нь араб голдуу баячууд байдаг бөгөөд тэд охидыг секс боол болгох сонирхолтой байдаг юм.

Харин Клой Айлингийн хувьд хулгайлагдахаасаа долоо хоногийн өмнө Ибиза арал дээр авхуулсан фото зурагнуудаас болж, мафийнханы хараанд өртсөн гэж таамаглаж байна.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай