Их Британийн цагдаагийнхан бүдүүлэг гүйгчийг хайж байна

Их Британийн цагдаагийнхан гүүрэн дээр гүйж яваад ямар нэг шалтгаангүйгээр нэгэн эмэгтэйг зам руу түлхэж унасан эрийг хайж байгаа юм. Энэ хэрэг өнгөрсөн тавдугаар сарын 5-нд болсон бөгөөд цагдаагийнхан болсон үйл явдлын бичлэгийг хэвлэлийнхэнд өгч, сэжигтэн этгээдийг хайж байгаагаа мэдэгдсэн байна. Уг хэрэгт холбогдуулж, цагдаагийнхан 41 настай, банкны мэргэжилтэн америк эрийг саатуулсан ч хоёр хоногийн дараа сулласан гэнэ. Учир нь Эрик Беллкист хэмээх эр хэрэг гардаг өдөр Англид бус АНУ-д байсан аж. Эрик Английн Хаттон Коллинс хэмээх хуулийн фирмд ажилладаг тул Лондонд амьдардаг. Тэрбээр 2002 оноос хойш тус хуулийн фирмд ажиллах болсон тул Англи руу нүүж ирсэн гэнэ.

Гэмгүй эмэгтэйг зам руу түлхсэн ч автобус энгийн хурдтай, бас жолооч нь самбаачилж чадсан тул 33 настай хохирогч бага зэргийн гэмтэл аваад л өнгөрчээ. Хэрвээ хурд хэтрүүлж явсан бол магадгүй энэ бүсгүй амиа алдаж магадгүй байв. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай