21 настай залуу бүсгүйн нүүрэн дээр гарсан батга түүнийг сохруулж болзошгүй байв

АНУ-ын Техас мужийн Аустин хотод амьдардаг Кэйти Врайт хэмээх 21 настай энэ эмэгтэйд тохиолдсон зүйл хачирхалтай. Нэг өглөө босоод ирэхэд л түүний нүүрэн дээр маш том хэмжээтэй идээтэй батга гарсан байв. Үүнээс болж сэтгэлээр унасан ч түр зуурынх хэмээн тайвширчээ. Хачирхалтай нь нүүрэн дээр нь гарсан батга их өвдөж байсан тул Кэйти эмнэлэг явахаар шийджээ. Энэ нь ч зөв шийдвэр болж, зүгээр ч нэг идээт батга биш болох нь тодорхой болов. Эмч нар түүнийг яаралтай эмчилгээ хийлгэхгүй бол сохрох аюултай гэж анхааруулсан байна.

Эмч нарын хэлсэн зүйл бүсгүйд айдас төрүүлсэн байна. Түүний нүүрэн дээр гарсан зүйл зүгээр нэг батга төдий зүйл биш. Харин маш их бохирдолоос үүсэлтэй халдварт өвчин байжээ. Яаралтай эмчилгээ хийлгэхгүй бол халдвар тархинд эсвэл нүдэнд орж, хараагүй болох аюул байгааг эмч нар хэлсэн юм. 

Ийм төрлийн халдварын гол үүсвэр нь нүүр будалтын багсаа цэвэрлээгүйгээс болдог аж. Харин Кэйти өдөр бүр нүүрээ будсаныхаа дараа багсаа цэвэрлэдэг боловч хөмсөгний сам буюу маскарагаа огт цэвэрлэдэггүй байжээ. Эмч нар үүнээс болж, халдвар орсон гэж таамаглаж буй. 

Кэйти эмнэлэгт дөрөв хоног хэвтсэн бөгөөд одоо эрүүл болжээ. Хэрвээ халдвар түүний арьснаас цусны урсгалд нэвтэрсэн бол хөөрхий бүсгүй их зовлон туулах байсан гэж түүнийг эмчилсэн доктор Жессика Крант ярьсан юм. Энэ талаар Кэйти өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэсэн бөгөөд бүх бүсгүйчүүдэд анхааруулахыг хүссэн байна. 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай