Хятадын хамгийн сайхан хөхтэй мисс тэмцээний ялагч "Victoria Secret"-ын тайзан дээр алхахыг хүсдэг

Өнгөрсөн долдугаар сарын 23-нд БНХАУ-ын Хефей хотод Олон улсын хамгийн сайхан хөхтэй мисс хэмээх тэмцээн болсон юм. Нэр нь л ийм болохоос биш тус тэмцээний шүүгчид оролцогчдыг биеэ хэрхэн авч яваагаар нь дүгнэж байр эзлүүлсэн бөгөөд энэ тэмцээний ялагчаар 23 настай Лиу Шианчан тодорсон билээ. Энэ тэмцээний ялагчаар тодорсондоо багагүй гайхширсан ч Лиугийн инээмсэглэл шүүгчдийн сэтгэлийг ихэд татсан гэнэ. 

Энэхүү сонирхолтой тэмцээнийг Хятад улсад долоо дахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд гол спонсор нь пластик хагалгаа хийдэг компани байдаг бололтой. 

Лиугийн хувьд бусад оролцогчдоос харьцангүй жижиг хөхтэй тул тус тэмцээнд түрүүлнэ гэж бодоогүй. Гэхдээ тэмцээнийг ивээн тэтгэгч Хуамей пластик хагалгаа хийдэг компанийн төлөөлөгчийн ярьснаар бол оролцогчдыг шүүхэд заавал хөх том байх шаардлагагүй гэнэ.Түүнчлэн энэ тэмцээний зорилго нь хөхний хорт хавдартай тэмцэх, энэ өвчнийг бусдад түгээхэд оршдог аж.

Энэ жил 23 настай хятад бүсгүй сүүлийн хоёр жил "Victoria Secret"-ийн сахиусан тэнгэрүүдийн бичлэгийг үзэж, тэднийг дуурайж алхалт хийсээр эрс сайжирсан гэнэ. Түүний мөрөөдөл нь "Victoria Secret"-ийн тайзан дээр гарах бөгөөд биширдэг загвар өмсөгч нь Лиу Вен аж. 

Сонирхуулахад, Өнгөрсөн жил Францын Парис хотод болсон "Victoria Secret"-ийн шоун дээр Хятадын дөрвөн загвар өмсөгч тайзан дээр гарсан билээ. Лиу Венээс гадна Минг Ши, Хе Суй болон Жу Ши Вен нар алхаж байв. Дэлхийд алдартай шоу энэ жил Хятадын Шанхай хотод болох юм.

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай