Эрдэмтэд секс хийхэд хамгийн тохиромжтой цагийг тогтоожээ

Эрдэмтэд үргэлж сонин, содон зүйл судлаж, бидэнд дуулгаж байдаг улс. Тэд саяхан хүний өдөр тутамд хийдэг зүйлсийг судалж, үүнд тохиромжтой цагийг тогтоосон байна. Шинэ судалгаагаар секс хийхэд хамгийн тохиромжтой цаг бол өглөөний 7:30 цаг гэнэ. Учир нь энэ үед хүн шөнө унтаж сэрээд ойролцоогоор 45 минутын дараагаар маш сайн эрч хүчтэй байдаг гэнэ. Мөн энэ үед цусны даралт, стресс бага байдаг тул тун тохиромжтой гэж эрдэмтэд зөвлөж байна.

Энэ судалгааг "Forza Supplements" байгууллага эрүүл, чийрэг 1000 гаруй хүнд хийсний эцэст гаргасан юм.

Түүнчлэн өглөө бүр 7 цагт гүйвэл илүү үр дүнтэй аж. Өглөөний хоолныхоо өмнө гүйж, дасгал хийвэл өөх хуримтлагдах магадлал хамгийн бага байдаг бололтой. Тэрчлэн энэ үед цусан дахь сахар, инсулин, гликоген хамгийн бага түвшинд байдаг аж.

Сонирхолтой нь, сэрснээсээ хойш гурван цагийн дараа тухайн өдрийнхөө хамгийн чухал ажлаа гүйцэтгэж байвал тун сайн байдаг гэнэ. Ойролцоогоор 9:45 цагийн үед бүх оргил ажлаа төлөвлөж байвал сайн. Харин үүнээс цагийн дараа стрессийн түвшин дээд цэгтээ хүрдэг тул түр амралт авбал зохимжтой гэнэ.

Архи уухад хамгийн сайн цаг бол 18:10. Энэ үеийг гадныхан дарсны цаг гэж нэрлэдэг. 

Харин 22:10 цагт орондоо орох хэрэгтэй гэнэ.

Хүний биеийн цаг:

  • 6:45 - Сэрэх цаг

Насанд хүрсэн хүн 7-9 цаг унтахад тохиромжтой. Бага насны хүүхэд өдөрт 10 цаг унтдаг боловч нас ахих тусам бага цаг амардаг болно.

  • 7:00 - Гүйх цаг

Өглөөний хоолныхоо өмнө гарч гүйж, дасгал хийвэл их үр дүнтэй. Учир нь энэ үед цусан дахь сахар, инсулин, гликогений хэмжээ хэвийнээсээ бага байдаг тул өөх шатаахад тохиромжтой.

  • 7:15 - Өглөөний хоол

Өглөө сэргэснээсээ хойш 30 минутын дараа хоолоо идэх нь зүйтэй. Форзагийн судалгаанд оролцогчдын 84 хувь нь энэ үед идсэн хоол биед сайнаар нөлөөлж, илүүдэл жинтэй болгодоггүй гэнэ.

  • 7:30 - Секс

Сэргэснээсээ хойш 45 минутын дараагаар хосууд илүү энерги цуглуулсан байдаг тул эрч хүчтэй "ажлаа" хийх чадвартай гэсэн үг. Эрчүүдийн тестостероны хэмжээ хамгийн оргил үедээ хүрдэг тул дур тавих хүртлээ удаан үргэлжлүүлж чадна.

  • 9:45 - Ажиллах цаг 

Орноосоо өндийгөөд гурван цагийн дараа ажлаа хийвэл их үр дүнтэй. Энэ үед таны санах ой, анхаарлаа төвлөрүүлэх, бүтээлч байдал тухайн өдрийн хамгийн оргил үедээ ирдэг. Үүнийг ашиглаж, олон ажил амжуулах хэрэгтэй.

  • 10:45 - Амрах 

Стрессийн түвшин энэ үед оргилдоо хүрдэг тул түр амсхийх хэрэгтэй. 

  • 12:15 - Өдрийн хоол

Өглөөний хоолноосоо хойш дөрвөн цагийн дараа өдрийн хоолонд орох цаг боллоо. Судалгаанд оролцогчдын 75% нь хэзээ ч өдрийн хоолоо өнждөггүй гэсэн байдаг.

  • 15:30 - Хүний биеийн хамгийн идэвхгүй үе

 Энэ үед хүний биеийн хамгийн идэвхгүй, сул дорой байдаг гэнэ. Судалгаанд оролцогч 10 хүн тутмын дөрөв нь үдийн хоолны дэглэмээ зөрчих гээд байдаг гэж тайлбарлажээ.

  • 18:00 - Оройн хоол

 Оройн хоолоо идэхэд хамгийн тохиромжтой цаг.

  • 18:10 - Дарсны цаг

Ажил дээрээ удаан хугацааг өнгөрүүлсний дараа таны түр амрах ээлж ирлээ. Хамгийн гол нь таны элэг хатуу дарсыг биедээ шингээхэд дөрвөн цаг шаардлагатай байдаг тул энэ үед ууж байвал зохино.

  • 18:30 - Жингээ хасах

​Оройн цагаар ажлаа тараад дасгал хийх нь таны биед сайнаар нөлөөлнө.

  • 22:10 - Унтах цаг

 Унтахад бэлдэж, ойролцоогоор 20 минут зарцуулдаг аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай