Египтэд галт тэрэг мөргөлдөж, 43 хүн нас барлаа

Египетийн Александра хотын Медитерранен өртөөн дээр хоёр зорчигч тээврийн галт тэрэг мөргөлдөж, үүний улмаас 43 хүн нас барж, 122 хүн гэмтэл авчээ. Энэ нь тус улсад сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хамгийн том осол болов. 

Египетийн төмөр замын газраас мэдээлснээр бол нэг галт тэрэг нь тус улсын нийслэл Кайрогоос ирсэн галт тэрэг байжээ.

Энэ ослын талаар одоогоор ямар нэг дүгнэлт гараагүй байна. Шинжээчид ослын шалтгааныг тодруулахаар шуурхай ажиллаж байгаа гэж Засгийн газраас мэдээлэв. 

Тус улсад үе үе галт тэрэгний томоохон осол болдог "уламжлалтай". Өнгөрсөн жил 1249 осол гарсан нь 2009 оноос хойших хамгийн их тоо юм. Тэр жил 1577 осол гарч, "хар амжилтад" бүртгэгдсэн удаатай. Харин 2006 онд болсон ослоор 51 хүн нас барсанаас хойш хамгийн олон хүн амиа алдсан томоохон осолд тооцогдож байна.

Египетийн түүхэнд хамгийн олон хүн амиа алдсан томоохон осол 2002 онд болж байв. Орон нутгийн баярын үеэр галт тэрэг шатаж, осолдсоны улмаас 370 хүн нас барсан гашуун түүхтэй. Харин 2012 онд хурдны галт тэрэг хүүхдүүд тээвэрлэж байсан автобустай мөргөлдөж, 50 гаруй хүүхдүүд нас барсан билээ. Тэдгээр хүүхдүүдийн ихэнх нь 4-6 настай бяцхан жаалууд байв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай