Хийгээгүй хэргийнхээ төлөө 38 жил шоронд суусан эр суллагдав

Фредерик Клай хэмээх эр хийгээгүй хэргийнхээ төлөө 38 жил шоронд суусны эцэст суллагджээ. Тэрбээр хүн амины хэрэгт сэжиглэгдэж, ердөө л өнгөт арьст байсныхаа төлөө торны цаана суусан юм. Түүнийг буруутан гэж сэжиглэж байх үед дөнгөж 16 настай байсан Клай гэрчийн андуу мэдээлэл, шүүхийн буруу шийдвэрийн гайгаар хамаг залуу насаа шоронд өнгөрүүлсэн гашуун түүхтэй нэгэн. 

1979 оны нэг өдөр таксины жолооч Жеффрей Бояажинийг жолооны ард сууж байхад нь өнгөт арьст хүн таван удаа буудаж хөнөөжээ. Хэрэг болсон газарт Клай бас байж таарсан бөгөөд болсон үйл явдлыг гэрчилсэн хоёр ч хүн алуурчин гэдгийг нь баталсан юм. Хэдийгээр Клай өөрийгөө буруугүй гэж мэдүүлсэн ч шүүх итгэсэнгүй, хэрэг болсноос хойш хоёр жилийн дараа буюу 1981 онд сэжигтэнд бүх насаар нь хорих ял оноожээ.

Түүнийг суллахад хохирогчийн дүү нь бас зөвшөөрч, гарын үсэг зурсан байна.

Клай шинэ амьдралдаа дасахын тулд Засгийн газраас хэрэгжүүлдэг хөтөлбөрт хамрагдаж, удалгүй ажилд орох төлөвлөгөөтэй байгаа аж. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай