Дэлхийн хамгийн өндөр настай өвөө бурхан боллоо

Өнгөрсөн жилийн гуравдугаар сард Гиннесийн дээд амжилтад бичигдсэн, энэ цаг үеийн хамгийн хөгшин өвөө Израилийн иргэн Есрайл Кристал 113 насандаа өөд боллоо. Тэрбээр 114 нас хүрэхэд ганц л сар дутуу байсан юм. Кристал одоогийн Польшийн нутагт 1903 оны есдүгээр сарын 15-нд төрсөн. Тэрбээр хоёр хүүхэдтэй бөгөөд тэднээс нь 9 ач, 32 ачинцар мэндэлжээ.

Түүний эцэг ОХУ-ын армид алба хааж байсан цэрэг хүн, дэлхийн I дайнд гар бие оролцсон юм. Энэ дайны дараа Польшийн гурав дахь том хот Лодзь рүү нүүж, тэндээ гэр бүлийн чихрийн үйлдвэрт ажиллах болж, улмаар гэрлэж, хоёр хүүхэдтэй болжээ. Гэвч дэлхийн II дайны үеэр түүний амьдрал хар дарсан зүүд шиг болж, Нацистуудын түрэмгийлэлд өртсөн бөгөөд шоронд хүртэл хоригдсон аж. 

Энэ үеэр Европт амьдардаг еврейчүүдээс 1.1 сая хүн нас барж, дайны үеэр түүний эхнэр, хоёр хүүхэд нь амиа алдсан бол Кристал ердөө 37 кг жинтэй шоронгоос суллагдсан түүхтэй. Үүний дараа Израиль руу нүүж, чихрийн дэлгүүр нээгээд зогсохгүй, амьдралаа дахин шинээр эхэлжээ.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай