ЗУРХАЙ: Хулгана, луу жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн байна

Наймдугаар сарын 13-ны ням гариг. Өнөөдөр Билгийн тооллын 21, Хүчин төгсөх барилдлагатай хар бич өдөр. Өглөө нар 06.44 минутанд мандан, орой 21.09 минутанд жаргана.

Уг өдөр хулгана, луу жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн. Эл өдөр буян номын үйл хэргийг эхлэх, хувраг болох, уншлага унших, тарни тоолох, сүм дуган нээх, үр тариа тарих, гэрээ хэлэлцээ хийх, нярайлах, зар сурталчилгаа явуулах, шинэ гэр байранд орох, бүжиг наадам хийх, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, мод тарих, хараал зүхлийг дарах, уул овоо тахих зэрэг үйлд сайн. Шинэ хувцас эсгэх, өмсөх, чимэг зүүх, загас барих, их гол мөрөн гатлах, усны суваг шуудуу татах, усанд юм угаах зэрэгт муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үсээ засуулбал өвчин эмгэг ирнэ. Цээжин биедээ мэс бүү хүргэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай