ЗУРХАЙ: Дал, мөр, хүйс, дотор шагайдаа мэс бүү хүргэ

Наймдугаар сарын 12-ны бямба гариг. Өнөөдөр Билгийн тооллын 20. Идэр барилдлагатай цагаагчин хонь өдөр. Өглөө нар 06.43 минутанд мандан, орой 21.11 минутанд жаргана.

Уг өдөр туулай жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд гахай, хулгана жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр сайн үйлс эхлүүлэх, гэрээ хэлэлцээ байгуулах, эе эвээ ололцох, хамтын нөхөрлөл хоршоо байгуулах, ураг садан бололцох, хурим найр хийх, үр тариа, жимс ногоо тарих, урлагийн тоглолт хийх, лус тахих, үндсэн хөрөнгө болон үнэт зүйл худалдан авах, малын ашиг шим авах, мал гадагш өгөх, гүрэм засал хийлгэх, ихэс дээдэст бараалхах зэрэг үйлд сайн. Хануур төөнүүр хийлгэх, анагаах элдэв үйл хийх, өндөр албан тушаалд эхэлж суух, балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэгт муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үсээ засуулбал өлсөж ундаасна. Дал, мөр, хүйс, дотор шагайдаа мэс бүү хүргэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай