"Маахай" бамбаруушийн төлөө гурван орны 1000 гаруй хүүхэд өрсөлдөнө

"Маахай" бамбаруушийн төлөө гурван орны 1000 гаруй хүүхэд өрсөлдөнө

"Олон Улсын Хүүхдийн Спортын VII Наадам" 2017 оны 08 дугаар сарын 12-17 өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО, Манай гурван орны 1200 орчим хүүхэд өрсөлдөх юм. Энэхүү тэмцээн нь 2009 оноос эхлэн зохиогдсон бөгөөд энэ удаад дараах 11 төрлөөр өрсөлдөнө. 

1.БАЙТ ХАРВАА - Үндэсний Сурын Талбай

2.БОКС - Хан-Уул Дүүргийн Спортын ордон

3.ВОЛЕЙБОЛ - МУИС-ийн Спорт Заал
4.ЖҮДО - Сонгино Хайрхан Дүүргийн Спорт цогцолбор
5.САГСАН БӨМБӨГ - Спортын төв ордон
6.ТАЕКВОНДО - Аврагч спорт хороо
7.ТЕННИС - Бага тэнгэр цогцолбор
8.ФУТЗАЛ - Футзалын ордон
9.ЧӨЛӨӨТ БӨХ - Сонгино Хайрхан Дүүргийн Спорт цогцолбор
10.ХӨНГӨН АТЛЕТИК - Төв Цэнгэлдэх хүрээлэн
11.ШИРЭЭНИЙ ТЕННИС - МҮЭ-ийн Спорт Ордонд тус тус явагдана. 
Гурван орны тамирчид болон дасгалжуулагчид "Найрамдал"-д байрлах болно.  Энэ тэмцээний бэлгэдэлт амьтнаар "Мазаалай"баавгай бөгөөд "Хүүхдийн наадам" гэдэг утгаараа тэд Маахай хэмээн өхөөрдөн дуудаж байгаа ажээ. 

Х.Бакытжан: "Удахгүй гурван улсын тамирчдаас хурд хүч, авхаалж самбаагаараа тэргүүлсэн нь бяцхан маахай болон медалийн эзэн болно.Тэмцээнд дасгалжуулагч чухал байтал тамирчнаа бодоход хаягдчих гээд байдаг талтай. Бид энэ тэмцээндээ дасгалжуулагчдыг ч бас давхар шагнана" гэж  мэдээллээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай