91 насандаа их сургууль төгссөн эмээ

Тайландын Лампанг мужид амьдардаг 91 настай эмээ их сургуулин дипломтой болжээ. Кимлан Жинакул гэх энэ эмээ бага наснаасаа сургуульд сурахыг мөрөөдөж ирсэн ч хүсэл нь биелээгүй юм. Гэвч өөрийн үр хүүхдүүдээ сургуульд суралцуулж, тэднийг төгсөхийг харсныхаа дараа их сургуульд суралцахаар шийдэж, өнгөрсөн лхагва гаригт сургуулиа төгсчээ.

Тэрбээр залуудаа мужийнхаа шилдэг сурагч, бас хамгийн шилдэг ахлах сургуулийг төгссөн ч дээд сургуульд суралцах боломж гараагүй юм.

Түүнийг дээд сургуульд элсэх цаг болоход гэр бүл нь Тайландын нийслэл Бангкок руу нүүж, улмаар үүний дараа гэр бүлтэй болсноор мөрөөдөлдөө хүрэх боломжгүй байв. 

Үргэлж дээд сургуульд суралцах хүсэлтэй байсан эмээ өөрийн хүүхдүүддээ дээд сургуульд суралцах боломжоор хангаж, тэднийгээ их сургуульд элсэхэд нь тусалж дэмждэг байлаа. Түүний таван хүүхдийн дөрөв нь их сургуульд мастер хамгаалж, нэг нь АНУ-д докторын зэрэгтэй болжээ.

Нэг өдөр түүний охиныхоо сурч байсан сургуульд очсоны дараа өөрөө суралцахаар шийджээ. Эхний курст бүртгүүлэх үедээ Кимлан 72 настай байлаа. Харамсалтай нь, түүний охин нь сурч байх үедээ нас барснаар энэ мөрөөдлөө хойшлуулсан гэдэг. Ингээд хоёр дахь удаагаа боломжоо ашиглахаар шийдэх үед 85 нас хүрчээ. Тэр их сургуульд хүний амьдралын талаар судлаж, хэрхэн аз жаргалтай амьдрах талаар хичээл үзсэн юм.

Хэдийгээр их сургуулиа амжилттай төгсөж, сурахад нас оройтдоггүй гэдгийг бодитоор үзүүлсэн ч Кимлан эмээ дахин сурах юм уу, ажиллах бодолгүй байгаа аж. Харин ач нараа харж, асрах бодолтой байгаа юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай