Франц жуулчин монгол хөтчөө зоджээ

Булган аймгийн Рашаант суманд аялж явсан Франц улсын иргэн 33 настай А гэгч хөтөчдөө гар хүрсэн хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр франц жуулчин аялалдаа сэтгэл ханамж авч чадаагүй учраас хөтөч, хэлмэрчээ зодсон гэнэ.

Тус сумын нэгдүгээр багийн нутаг буюу Элсэн тасархайд үйл ажиллагаа явуулдаг “Хоёр загал” жуулчны баазад энэ явдал болсон аж. Хөтөч, хэлмэрч 57 настай Ч-д үйлчлүүлэгч нь “Газар үзүүлсэнгүй” гэж гомдоллосон аж. Хохирогч эр цаг агаарын нөхцөл байдал, давчуу хөтөлбөрөөсөө шалтгаалж тухайн жуулчныг хүссэн газарт нь очоогүй талаар орон нутгийн эх сурвалжууд мэдээллээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (24)

Илгээх

Энэ тухай