Германд амжилт гаргаж буй монгол жүжигчин

Берлиний кино драмын их сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн Г.Ариунболорыг Монголын үзэгчид "Дурлалын гэмт хэрэг" киноны Уранчимэгийн дүрээр нь таних биз ээ. Г.Ариунболор 10 настайгаасаа Германд амьдарч, тэнд ахлах сургуулиа төгсөөд Берлиний их сургуулийн кино драмын ангид 2008 онд элссэн юм. Улмаар 2010 онд "Фрэнкфуртын хувь тавилан" киноны гол дүрд тоглосноор Германы үзэгчдэд танил болсон билээ.

Г.Ариунболор 15 настайдаа Германд алдартай телевизийн бүжгийн шоу болох "PopStars"-т түрүүлж, уг шоуг зохион бүтээгчид бүжгийн сургуульдаа урьж байв. Харин 2008 онд Берлиний кино драмын ангид элсэхдээ Монгол дуу дуулж, шалгалтдаа тэнцсэн түүхтэй.

Германд Ази хүмүүсийг бараг үнэлдэггүй. Тиймээс дүрийн сонголт өгөхдөө арьс, өнгөний үзэл гаргах нь элбэг. Харин Ариунболорын хувьд үйлчлэгч, эсвэл цэвэрлэгч гэх мэт жижиг дүр авахыг хүлээн зөвшөөрдөггүй гэнэ.

 

Өдгөө Г.Ариунболор Швейцарийн нэгэн нисэхийн компанийн нүүр царай болж, цөөнгүй кинонд дүр бүтээжээ. Г.Ариунболор ирээдүйд найруулагч болж, өөрөө кино бүтээхийг мөрөөддөг гэнэ.

Эх сурвалж: Asia Russia

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

Илгээх

Энэ тухай