Шадар сайд У.Хүрэлсүхийн амь насанд заналхийлж байгаа талаар шадар сайдын ажлын албанаас мэдээлэл хийж байна

Шадар сайд Хүрэлсүхийг тагнаж амь насанд нь халдах оролдлого гарсаар байгаа талаар сайдын ажлын албанаас өнөөдөр/2017.08.09/ мэдээлэл хийлээ.

 2017 оны 5 сараас зургаан иргэн зохион байгуулалттайгаар Шадар сайд У.Хүрэлсүхийг дагасан, мөрдсөн байдаг. Энэ нь өөрөө шинээр хэрэгжиж байгаа Эрүүгийн хуульд хамаарах таван төрлийн гэмт хэрэгт хамаарна.

 Төрийн том институцыг мөрдсөн байтал яагаад өнөөдрийг хүртэл Авилгатай тэмцэх газар, тагнуул, цагдаагийн байгууллага нь тэдгээр хүмүүсийг байцааж, тодруулсан зүйлгүй байна. Үүнд Засгийн газрын нөлөөлөл байгаа юм биш биз гэж хардахад хүргэж байгаа.

Хүрэлсүх сайд энэ хэргийг өөрөө зохион байгуулсан, Батболдыг Хүрэлсүх худалдаж авсан гэх мэдээллийг Zaluu.com-оос мэдээллэж, мөн нийтийн цахим сүлжээгээр толгойг нь тасдан эвлүүлэх зэргээр удаа дараа доромжилсоныг бид архивласан байгаа.  Худалдаж авсан бол энэ хэрэг гэрч, холбогдогчтой байх уу? 

Өнөөдрийг хүртэл энэ бүх хэрэгт хууль ёсоор нь шийдэх үүднээс бид хүлээцтэй хандаж байна. Шадар сайдын хувьд өдийг хүртэл өөрийн биеэр үер, ус, ган зуд, түймэртэйгээ зууралдсаар бусад хэргийг хойш тавьсаар ирсэнийг та бүхэн мэдэж байгаа байх. Цаад шалтгаан нь шадар сайдыг Ерөнхий сайдын суудалд нэр дэвшихээс сэргийлж байна гэж сэжиглэхэд хүрээд байна.

Мөн түүнчлэн У.Хүрэлсүх сайдаас дутахгүй аюултай байдалд байгаа хүн бол энэхүү хэргийг гэрчилсэн Батболд. Хамгаалалтанд авч өгнө үү хэмээн хүсч байна.  

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

Илгээх

Энэ тухай