Ч.Саранзаяа: "Сонгууль дууссан байтал, Гантулга гишүүний хэргийг хэзээ шийдэх вэ?"

Ч.Саранзаяа:   "Сонгууль дууссан байтал,  Гантулга гишүүний хэргийг хэзээ шийдэх вэ?"

 

Д.Гантулгын хэрэг сонгуулийн шоу байсан уу? эсвэл үнэхээр ийм завхай зүйл болсон уу? гэдэг нийгмийг цочирдуулаад байсан. Сонгууль дууссан харин  Гантулга гишүүний хүчингийн хэрэг  ямар шатанд байгаа талаар Ч.Саранзаяа, болон хуульч Ичинноров нар хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ олон гүтгэлгийн дараа зарим мэдээлэл хийж live хийх, Гантулгын яриаг дэлгэхээс өөр аргагүй байснаа онцолж байв. 

Гантулгын завхай яриа  

Саранзаяагийн live   https://www.youtube.com/watch?v=1oDs9VgRB-4

150 сая аваагүй  live   https://www.youtube.com/watch?v=dEHr4_GgvME

М.Ичинноров “Долдугаар сарын 27-нд Авлигатай тэмцэх газарт өгсөн өргөдлийн дагуу тав хоногийн дотор шуурхай шалган хариу гаргасан. Хариу нь албан ёсоор бидний гарт ирээгүй байгаа.

Авилгалын хэрэг далд явагддаг, илрүүлэхэд хугацаа шаардагддаг. Авилгатай тэмцэх газар тавхан хоногийн дотор чухал гэрчүүдийг дуудаж байцаахгүйгээр “Хуулийн хугацаа нь тав хоног байдаг юм” гээд хаачихаж байна. Гэтэл шаардлагатай гэсэн тохиолдолд сар, жилээр ч шалгаж болдог. Энэ хэрэгт УИХ-ын гишүүн холбогдсон байгаа учраас түүнийг хаацайлж ажиллаж байгаа нь Авилгатай тэмцэх газар өөрсдөө авлигын шинжтэй үйлдэл гаргаж байна гэж харагдаж байна.

Мөн хэргийг цагдаад шилжүүлсэн нь бидэнд итгэл, найдлага төрүүлж байна. Цагдаагийн байгууллага шаардлагатай бүх нотлох баримтуудыг шалгаж ажиллана гэж бодож байна. Бид УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор дамжуулан энэ хүнийг эргүүлэн татуулах асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн өргөдлийг өнөөдөр гаргах гэж байна.

Ч.Саранзаяа “АТГ-аас үдээс хойш гэхэд надад хариугаа өгөх ёстой. Ямар хариу гарахыг нь мэдэхгүй байна. Прокурор надад “Авилга өгсөн, авсан нь илэрсэнгүй. Гэхдээ шүүх эмнэлгийн дүгнэлт бичсэн дэвтэр дээрх дүгнэлт зөрүүтэй байгаа учраас шалгах шаардлагатай гээд Сүхбаатар дүүргийн цагдаа руу оччихлоо” гэсэн.

Хэрэв би мөнгөний төлөө явж байгаа бол  Д.Гантулгыг сонгуулийн дараа тохиролцъё гэж байхад нь өгөх юмыг нь аваад дуугүй алга болж болох байсан. Сонгуулийн хугацаанд миний нутаг, эцэг эх, дүү рүү хүртэл өчнөөн дайралт хийж гүтгэсэн. Эр эмийн бузар хэрүүлээ хийдэг газраа хий гээд байгаа. Би хийдэг газраа хийгээд яваад байгаа ч болохгүй байгаа учраас би олон нийтэд яриад байгаа” гэлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай