Бичлэг: Чөлөөт бөхийн тамирчин Юри Власкогийн аминд хэрхэн хүрсэн бичлэгийг олон нийтэд хүргэжээ

Өнгөрсөн долдугаар сарын сүүлээр ОХУ-ын Буриад муж улсад, тодруулбал Байгаль нуурын эрэг дээр амь насаа алдсан Европын залуучуудын хошой аварга Юри Власкогийн амьдралын сүүлийн мөчлөгийг харуулсан бичлэгийг олон нийтэд дэлгэлээ. Улаан биеийн тамирын хувцастай Ю.Власког хутгалж, газар унасных нь дараа ч толгой руу нь хэд хэдэн удаа өшиглөсөн нь уг бичлэгт тодорхой харагдаж байна. 

Түүнийг хөнөөсөн хэргээр хоёр сэжигтэнг баривчилсан бөгөөд хоёул бүх насаараа хоригдох ял сонсож магадгүй гэнэ. Сэжигтнүүд анхны мэдүүлгээрээ л хэрэг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч энэ нь биеэ хамгаалахын тулд хийсэн хэрэг гэж цагдаад өчсөн юм. Гэхдээ хууль сахиулагчид биеэ хамгаалсан үйлдэл гэж үзэхгүй байгаа бололтой.

Хохирогч Буриадын нийслэл Улаан-Үд хотод болсон нэгэн Олон улсын тэмцээнд оролцож, алтан медаль хүртсэнээсээ хойш хоёр хоногийн дараа хэсэг найзуудынхаа хамтаар Байгаль нуурын эрэгт амарч яваад ийн амиа алдсан байна. Түүнийг өнгөрсөн даваа гаригт төрсөн нутаг Оса тосгонд нь оршуулжээ.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (27)

Илгээх

Энэ тухай