Их дэлгүүрийн урд барилга барихгүй

Хотын захиргаанаас “Автомашингүй гудамж” төслийг санаачлан Улсын их дэлгүүрийн өмнөх талбайд газар доорх үйлчилгээний байгууламж барихаар болоод буй. Өдгөө тохижилтын ажлыг нь хийхээр барилгын ажлыг эхлүүллээ. Газар доорх байгууламж ашиглалтад орсны дараа тодорхой гаригт түүгээр машин зорчуулахгүй байх зохицуулалт хийх ажээ.

Тэнд байгуулах бүтээн байгуулалтын талаар Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газрынхнаас лавлахад “Уг байгууламжийг дараа жил ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. АСА циркийн хойноос Улсын их дэлгүүрийн урд талын уулзвар хүртэлх талбайд төсөл хэрэгжүүлнэ. Ингэхдээ газар доор хоёр давхар барилга барина. Түүнээс биш дээр нь барилга барихгүй. Төслийг Монголын барилгын үндэсний ассоциац хэрэгжүүлнэ. Түүнийг улс, нийслэлийн төсвөөс санхүүжүүлэхгүй, хувийн хэвшлийнхэн шийднэ” гэлээ.

Гэвч эл бүтээн байгуулалтыг иргэд эсэргүүцэж, тухайн орчмын оршин суугчдаас санал асуух ёстой гэж буй. Энэ талаар нийслэлийн удирдлагуудаас лавлахад “Нийтийн эзэмшлийн талбайд иргэдийн эрх ашгийн төлөө хийж буй ажилд санал авах шаардлагагүй гэж үзсэн” гэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

Илгээх

Энэ тухай