ЗУРХАЙ: Үсээ засуулбал сайн нөхөртэй уулзана

Наймдугаар сарын 11. Баасан гариг. Билгийн тооллын 19. Идэр барилдлагатай цагаан морь өдөр. Өглөө нар 06.42 минутанд мандан, орой 21.13 минутанд жаргана.

Уг өдөр нохой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бар, туулай жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр сайн үйлс эхлүүлэх, гэрээ хэлэлцээ байгуулах, эе эвээ ололцох, хамтын нөхөрлөл хоршоо байгуулах, ураг садан бололцох, хурим найр хийх, үр тариа, жимс ногоо тарих, урлагийн тоглолт хийх, лус тахих, үндсэн хөрөнгө болон үнэт зүйл худалдан авах, тангараг тавих, хурал зөвлөгөөн хийх, лус тахих, уул овоо тахих зэрэг үйлд сайн. Хэрүүл тэмцэл хийх, загас барих, их гол мөрөн гатлах, усны суваг шуудуу татах, усанд юм угаах зэрэгт муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үсээ засуулбал сайн нөхөртэй уулзана. Бугуй, шилбэ, ууц, нууцын оронд мэс бүү хүргэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай