Энэтхэгийн ерөнхий сайд Н.Моди Ерөнхийлөгч Х.Баттулгыг Шинэ Дэлид урив

Энэтхэгийн ерөнхий сайд Н.Моди Ерөнхийлөгч Х.Баттулгыг Шинэ Дэлид урив

Хоёр жилийн өмнө Монголын нийслэл Улаанбаатар хотод айлчилж байсан Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди Монголын шинэ төрийн тэргүүнээр сонгогдоод удаагүй буй Х.Баттулгыг тус улсад айлчлахыг урьсан байна. Энэ бүхэн нь улс төрийн зорилготой гэж олон улсын шинжээчид үзэж байна. Монголын хөрш Хятад болон тэднээс ч дутахгүй олон хүн амтай их гүрэн болох Энэтхэгийн хоорондын харилцаа таарамж муутай байгаагаас Н.Моди ерөнхийлөгчийн сонгуулиар Хятадын эсрэг үзлээрээ алдаршиж, улмаар сонгуульд ялалт байгуулсан Х.Баттулгатай харилцаагаа сайжруулж, Бээжинд сануулга өгөх оролдлого хийлээ гэж олон улсын шинжээчид бичих болжээ.

Н.Моди хоёр жилийн өмнө Улаанбаатарт айчлахдаа нэг тэрбум ам.долларын зээл олгохоор ярилцсан. Саяхан болсон сонгуулиар Х.Баттулгыг ялсны дараа тус улсын Ерөнхийлөгч Пранаб Мукержи түүнд баяр хүргэж, хоёр улсын цаашдын харилцааны талаар дорвитой алхам хийнэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн билээ. 

Х.Баттулгын Хятадын эсрэг үзэл гадна өнгөрсөн онд Далай Лам Монголд айлчилснаас болж, хөрш хоёр орны харилцаанд сэв сууж, Хятадын талаас хэд хэдэн чухал айчлалыг цуцалсан юм. Үүний улмаас Хятад хилээ хааж, Монголын хил дээр хэдэн мянган автомашин хил давж чадаагүй. Энэ бүхний дараа дахин Далай багшийг Монголд авчрахгүй гэсэн амлалт өгөхөд хүрсэн юм.

Эх сурвалж: The Times of India

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай