60 тэрбумын хэрэгт хариуцлага тавих оролдлогын хариуд хаалганы хэрэг тохов

Жагар тэргүүтэй Хариуцлага тооцох иргэдийн холбооноос  НИТХ-ын, АН-ын бүлэг хүргүүлсэн "60 тэрбум"-ын асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагын хариугаа нэхэж өнөөдөр мэдэгдэл хийв.

НЗДТГ-ын өмнө жагсаал хийсэн боловч зөрөөд хаалганы хэрэгт ороод байна. Тодруулбал, хаалгыг гурван удаа чанга биш тогшиход хаалга салаад уначихсан. Бидэнд бичлэг ч байгаа. Гэтэл хаалганы хавцас салж унасан явдлыг урьдчилан бэлдсэн байх магадлалтай гэж үзэж байна. Төрийн албыг цэвэр байлгахын төлөөх тэмцлээ үргэлжлүүлж, өнөөдөр дахин НЗДТГ-ын өмнө очиж, шаардлагынхаа хариуг нэхнэ. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр нийтэд ил болсон 60 тэрбум төгрөгтэй холбоотой бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг гадны шинжээчид нотолсон. Тиймээс төрийн албыг цэвэр байлгахын төлөө НИТХ-ын дарга Ц.Сандуй огцрох ёстой. Ер нь бол төрийн албыг худалдаж, мөнгө олно гэдэг бол эх орноосоо урвасан гэмт хэрэг. Энэ асуудлыг нарийн судалбал одоогийн УИХ-ыг тараах хэмжээний хуулийн зөрчил бий” хэмээв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай