Монгол Улс, БНЧУ-ын хооронд тогтоосон харилцаа, хамтын ажиллагааны түвшинд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Чех Улс /БНЧУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Ивана Гролловаг бүрэн эрхээ өндөрлүүлж, эх орондоо бүрмөсөн буцах болсонтой нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Элчин сайд хатагтай Ивана Гроллова Монгол Улсад 2012 оноос хойш нийт 5 жил ажиллаад ийнхүү бүрэн эрхээ өндөрлүүлж байгаа юм. Дараагийн Элчин сайд И.Бродский ирэх есдүгээр сард Монгол Улсад ирж, Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барих ажээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ивана Гроллова нар Монгол Улс, БНЧУ-ын хооронд тогтоосон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшинд сэтгэл ханамжтай байгаагаа харилцан тэмдэглэв. Монгол Улсын тал Чех Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдол өгч ирснийг онцоллоо.

Мөн хоёр талын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд хатагтай Ивана Гролловагийн цаашдын ажилд өндөр амжилт хүсч, эрүүл энх, сайн сайхныг ерөөлөө.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай