Евротой харьцах төгрөгийн ханш түүхэн доод түвшиндээ хүрэв

Ам.доллартой харьцах үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш сүүлийн өдрүүдэд суларсаар байна. Валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд өчигдөр 16.00 цагт ам.долларыг 2423 төгрөгөөр худалдан авч, 2428-аар борлуулж байв. Энэ нь долоо хоногийн өмнөхөөс нэг хувиар суларсан үзүүлэлт юм. Түүнчлэн Монголбанкнаас зарласан ам.долларын ханш дээшилсээр, өчигдрийн байдлаар 2422.49 төгрөгт хүрэв. Энэ нь ам.долларын албан ханш 2017 оны эхэнд түүхэн дээд түвшиндээ хүрч, 2489.43 төгрөгтэй тэнцсэнээс хойших хугацаанд төгрөгийн ханш хамгийн ихээр суларсан гэсэн үг.

Үүнээс гадна еврогийн эсрэг төгрөгийн албан ханш өчигдөр 2819.78 болж, түүхэн доод түвшиндээ хүрэв. Тэгвэл “Найман шарга” захад уг валютыг 2800 төгрөгөөр худалдан авч, 2825 төгрөгөөр зарж байв. Түүнчлэн Төвбанкнаас зарласан албан ханшаар өчигдөр нэг юань 357.9 төгрөгтэй тэнцэж байлаа. Энэ нь өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур юанийн эсрэг төгрөгийн ханш түүхэн доод түвшиндээ хүрч сулран, 364.95-д хүрснээс хойш хамгийн ихээр доошилсон дүнд тооцогдох юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай