С.Жавхлан “амарч” зүрхэлдэггүй ээ

С.Жавхлан “амарч” зүрхэлдэггүй ээ

Чуулгантай үед “ажил тасалж”, хуралдаа суудаггүй С.Жавхлан гишүүн зуны дэлгэр цагт ажлаа санагалзаад, амарч чадахгүй байгаа бололтой. Тэрбээр гэр зуур байгаа
тухайгаа нүүр номдоо бичлэгээр мэдээлж, түймэртэй газарт очиж туслалцаа үзүүлэх хүсэлтээ Онцгой байдлын ерөнхий газарт тавьснаа уламжлав. Хариуд нь “Хүн хүч хангалтай байгаа. Түймрийг ерөнхийдөө хяналтдаа авсан, зарим газраар бороо орж байна, шаардлагагүй” гэсэн хариу өгсөн гэнэ.

Гэхдээ эрхэм гишүүн эх орон дуудахад бэлэн буй төдийгүй арилжааны банкуудын зээлийн хүүг буулгахад хамтран ажиллах санаачилгыг Ерөнхийлөгч Х.Баттулгад цахимаар илэрхийлээд амжсан.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай