Израиль улс дүрвэх хүсэлтэй МОНГОЛЧУУДЫН өргөдөлд дарагджээ

Израилийн дотоод хэргийн сайд Арне Деригийн мэдээлснээр тус улсад дүрвэх хүсэлтэй монголчууд олширсон байна. Тус улсын хүн ам, цагаачлалын албаны мэдээнд дурдсан тоог үндэслэж, сайд ийн мэдэгдсэн бөгөөд Израильд орогнох хүсэлтэй монголчуудын тоо гэнэт олширсонд гайхаж байгаагаа илэрхийлжээ.  

2017 он гарснаас хойш 190 монгол хүн тус улсад аялах виз авсан юм. Гэвч зургадугаар сараас хойш олон арван энгийн иргэдийн дүрвэгчдийн статустай болох гэсэн өргөдөлд дарагдсан байна. 

Өргөдөл бүрийг шалгаж үзсэн албаны хүмүүс нэг ижил шалтгаан байгааг олж харжээ. Тодруулбал, бараг бүх монголчууд сөрөг хүчний намын харьяалалттай, улс төрийн орогнол хүсэж байгаа аж.

Иймэрхүү улс төрийн орогнолыг Гүрж, Укриан зэрэг орноос хамгийн их ирдэг. Тэгвэл тус улсын иргэдэд үйлчилдэг өмгөөлөгчдөөр дамжуулан монголчууд ч ийм орогнол хүсэх болсон байна. 

Хүн амын харьяатын албаны мэдээгээр бол 190 жуулчин тус улсад ирснээс хойш 50 гаруй орогнол хүссэн бөгөөд энэ тоо долоо хоног бүрт нэмэгдэж байгаа гэнэ.

Одоогийн байдлаар иймэрхүү хүсэлтийг нь хүлээн авсан нэг ч тохиолдол байхгүй. Гэвч Израиль улсын хувьд жинхэнэ дүрвэгч нь хэн болохыг олж тогтооход бэрхшээлтэй байгааг албаны хүмүүс онцлов.

Израиль улсын дотоодын хуулиар орогнол хүсэж буй иргэн тус улсад ажил олсон байх шаардлагатай байдаг аж. Дотоод хэргийн сайд Айне Деригийн хэлснээр цаашид энэ үзэгдэл нэмэгдэж, монголчууд олноороо ирж, суурьшиж магадгүй учир дахин орогнол хүссэн өргөдөл хүлээж авахгүй болжээ. "Бид мянга, мянган монгол хүн манай улсад ирж ажиллаж, амьдрахаас сэргийлж, ийм арга хэмжээ авахыг Хүн, ам цагаачлалын албанд тушаасан юм" гэж сайд ярьсан байна. 

Монголын иргэд Израиль руу 30 хоног визгүй зорчих эрхтэй. Хоёр орны Засгийн газрын хэлэлцээрээр 1996 оноос хойш хоёр улс визгүй болсон юм. Гэвч энэ хэвээр үргэлжилвэл израильчууд визний асуудлаа эргэж харахаас өөр аргагүй болно гэдгийг  сайд мэдэгджээ.

Эх сурвалж: Ynetnews

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

Илгээх

Энэ тухай