Хуушуураас 820 гаруй сая төгрөгийн орлого олжээ

Наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэ­хэд хуушуур борлуулах 400 цэгийн зөвшөөрлийг холбогдох байгуулла­гаас иргэн, аж ахуйн нэгжүүдэд олго­сон. Баяр наадмын өдрүүдэд Цэнгэл­дэх хүрээлэнд хуушуур хийж, иргэдэд үйлчилсэн нэгнээс хуушуурын бор­луулалт ямар байсан талаар тодруу­лахад “Өнгөрсөн жилийнхийг бодвол энэ жил хуушуур их сайн зарагдлаа. Тэр дундаа бидний хийсэн хуушуурыг жуулчид их худалдан авч, амтыг нь сайнаар үнэлсэн. Манайх таван ажилчинтай, наадмын гурав хоногт найман мянга гаруй хуушуур зарж, найман сая төгрөгийн орлоготой ажиллаа” гэв. Наадмын гурван хо­ногт Төв цэнгэлдэх хүрээлэнд аж ахуйн нэгжүүд нийт 900 мянга орчим хуушуур зарж, 820 гаруй сая төгрө­гийн орлого олжээ.

Дашрамд дурдахад, Туул голын эрэг дагуу иргэд нийтдээ 50 орчим цэгт хуушуур хийж зарсан бөгөөд өдөрт 350-400-г зарсан талаар тус бү­сэд худалдаа хийсэн нэг иргэн хэлэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай