Хантайширын нуруунд буга нутагшуулна

Говь-Алтай аймгийн Хантайширын нуруунд буга нутагшуулахаар болжээ. Тус аймгийн ЗДТГ, БОАЖГ-аас “Алтайн халиун буга” ТББ-тай хийсэн гэрээний дагуу ойрын үед энэ ажлыг хийх бөгөөд Хантайширын нурууны бугын тоог нэмэгдүүлэх, цус сэлбэх зорилгоор Хустайн нуруунаас бугын төл авчрах ажээ. Халиун сумын Гүүбариач багийн нутагт тусгай хашаа барьж, бугын үр төлийг байгаль хамгаалагчид болон бэлтгэгдсэн хүнээр маллуулах юм байна. Энэхүү ажлыг аймгийн төвийн нэгдүгээр сургуулийг 1994 онд төгссөн хэсэг залуу санаачлан гүйцэтгэж байгаа юм байна. Тэд шинэ сүрэгтээ Тайшир, Алтай зэрэг нэр хайрлах гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай