БНСУ хууль бусаар оршин суугчдад зориулж өршөөлийн аян зарлажээ

БНСУ-аас визний хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдийг сайн дураараа эх орондоо буцсан нөхцөлд тус улсад буцаж ирэхэд нь визний болон хилийн хоригоос чөлөөлөх өршөөлийн аяныг энэ сарын 10-наас аравдугаар сарын 3-ны хооронд хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Хэрэв тухайн иргэн БНСУ-д таван жил хүртэлх хугацаагаар хууль бусаар оршин суусан бол хилээр нэвтрэх хоригоос чөлөөлж, харин түүнээс дээш жил байсан бол хилээр нэвтрэх хоригийг нэг жил болгон хөнгөлөх юм байна. Бичиг баримтын зөрчилтэй буюу хуурамч эсвэл бусдын паспортоор хил нэвтэрсэн, хилийн шалганаар ороогүй (нууцаар хил нэвтэрсэн) зэрэг эрүүгийн гэмт хэрэгт хамаарах үйлдэлтэй бол энэ аянд хамрагдах боломжгүй бөгөөд мөн сайн дураараа буцаагүй буюу шалгалтаар баригдаж, албадан нутаг буцах тохиолдолд энэхүү аяны хөнгөлөлт үйлчлэхгүй, хилээр нэвтрэх хоригийн хугацааг таван жилээр тогтоох тухай БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албанаас мэдэгдлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай