Тоормос нь ажиллагаагүй болсноос осол гаргав

Сонгинохайрхан дүүргийн Х хорооны нутаг, Баянхошууны тойргийн орчимд 40 тоннын чингэлэг суудлын автомашин дээр унаж, нэг том хүн, хоёр хүүхэд дарагдан, бэртсэн осол өчигдөр гарав. Уг осол 13.00 цагийн үед гарчээ. Дуудлагын дагуу аврагч нар очиж, чингэлгийг өргөгч машинаар өргөн, суудлын тэргэнд явсан зорчигчдыг гаргасан байна. Машин дотор явсан 36 болон 16 настай хоёр хүний хөл нь гэмтсэн аж. Харин долоон сартай хүүгийн бие тааруу байгааг ГССҮТ-ийн эмч нар хэллээ. Хэргийн газрын урьдчилсан үзлэгээр хүнд даацын автомашины тоормос ажиллагаагүй болсны улмаас уг осол гарчээ. Аюулгүйн тойргоор эргэх явцдаа авто замын хажууд зогсож байсан “Тоёота Приус-11” маркийн автомашиныг мөргөөд, айлын хашаанд шахаж, чингэлгээрээ дарсан байв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай