Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 12 зүйл: Ам.долларын ханш 2414.00 төгрөгтэй тэнцэв

7 дугаар сарын 17-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 198 дахь өдөр бөгөөд он дуусахад 167 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 26 хэмийн дулаан бол шөнөдөө 18 градус дулаан байх нь ээ. Мөн өдөртөө бага зэргийн бороо орох гэнэ.
  3. Билгийн тооллын 23, хоёр хар мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа элбэг олдох гэнэ. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2414.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.20, юань 355.00, вон 2.07 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 03.26 минутанд сар тал болно.
  2. Хөвсгөл аймгийн Тусгай хамгаалалттай газрын дарга Батдэлгэр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд ажиллана.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Дэлхийн Emoji өдөр тохиож байгаа гэнэ.
  2. Мөн Олон улсын шударга ёсны өдөр тохиож байгаа аж.
  3. 1992 оны энэ өдөр АНУ-ын алдарт жүжигчин Billie Lourd мэндэлжээ.
  4. 1986 оны энэ өдөр Америкийн бөх Lacey Von Erich мэндэлжээ.
  5. 2015 онд Иракийн Диала мужид нэгэн амиа хорлогч бөмбөг дэлбэлснээс болж 120 гаруй хүн амиа алдаж, 130 орчим хүн шархаджээ.
  6. 1955 онд Disneyland Калифорниад нээгджээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай