Онцгой байдлын ерөнхий газар албан ёсоор хандивын данстай болжээ

Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан гал түймрийг унтраах ажиллагаа явуулж байгаа Онцгой байдлын ерөнхий газрын ажилчдад туслах сайхан сэтгэлтэй хүмүүс олон бий. Тодруулбал, "Юнител" групп, Кью Си Эм ХХК-ууд нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгцээт зүйлсээр туслах, хандив өгөхөө илэрхийлээд байгаа бол “Блү голд” ХХК өөрийн үйлдвэрлэдэг “Тэрэлж” цэвэр ус 1000 ширхэгийг хандивласан юм. 

Түүнчлэн иргэд ч нэгдэж, "Гал сөнөөгчдөд туслах групп", "Гал түймэр унтраах сайн дурын аян" групп болон "Нэг Монгол" төрийн бус байгууллагаас 100 гаруй залуучууд өнөөдөр 15.00 цагийн орчимд Сүхбаатарын талбайд цуглаж, Батсүмбэр луу явсан юм.

Эдгээр залууст Онцгой байдлын албаныхан талархал илэрхийлсэн байна.

Иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас Онцгой байдлын байгууллагын албан ёсны хандивын данс байвал өгөөч гэсэн хүсэлтүүд ирсээр байгаа тул Онцгой байдлын ерөнхий газраас, хүлээн авагч Онцгой байдлын ерөнхий газар,  нэмэлт санхүүжилт нэрээр ТӨРИЙН САНГИЙН 100900031405 ТООТ дансандхандивыг хүлээн авахаар боллоо. Та хандивын дансанд мөнгө хийхийг хүсвэл өөрийн биеэр банкинд тушаах шаардлагатай бөгөөд мобайлаар шилжүүлэх боломжгүй гэнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай