Браво: М.Нандин-Эрдэнэ, Х.Амартүвшин нар өрсөлдөгчөө яллаа

"Road FC" тулааны холбооноос нэг сая долларын шагналын сантай холимог тулааны тэмцээнийг зохион байгуулж буй. Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо болж буй тус тэмцээнд Монголоос М.Нандин-Эрдэнэ, Х.Амартүвшин нар өрсөлдөж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр болсон тус тэмцээнд манай хоёр тамирчин хүч бяраа үзлээ.

М.Нандин-Эрдэнэ эхний шатанд учраа таарсан Бразилын тулаанч Тонино Фуриаг техникийн хүнд цохилтоор буулган авч, шөвгийн наймд өрсөлдөх эрхтэй боллоо. Ингэснээр манай тамирчин дараагийн тойрогт Тунисын тулаанч Мансоур Барнаоуитой тулалдах юм. Түүний өрсөлдөгч эхний тойрогт нутгийн тамирчин Чан Хюн Кимийг боох мэхээр ялсан юм.

Харин Х.Амартүвшин маань эхний шатанд Японы Шинжи Сасакиг буулгаж авлаа. Ингэснээр Х.Амартүвшин дараагийн тойрогт ОХУ-ын Шамил Завуровтой хүч үзэх юм. Шамил эхний тойрогт АНУ-ын Лео Кунцийг илүүрхсэн. Энэ жил 33 настай орос эрийг "Дагестаны арслан" гэж хочилдог. Чөлөөт бөхөөр хичээллэж байсан ч яваандаа тулааны спорт руу урвасан түүхтэй.

Манай тамирчдын оролцсон тэмцээний бүтэн бичлэг.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай