Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан түймрийг унтраахаар нийслэлээс сайн дурын залуус замд гарчээ

Улсын хэмжээнд 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3 түймэр, Мандал суманд 3 түймэр, Хүдэр суманд 2 түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд 5 түймэр, Булган аймагт 2 түймэр,  нийт 15 түймэр гарснаас 12 түймэр асч, 3 түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. Одоогоор 15 түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 374 албан хаагч ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн юм.

Тэгвэл нийслэл хотоос Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар хэсэг залуус Сүхбаатарын талбайд нэгдэж, сайн дураараа замд гарсан байна.

"Гал сөнөөгчдөд туслах групп"-ийн залуус ийм санаачлага дэлгэрүүлж, үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдэд санал тавьж, залуучуудыг уриалснаар ийн ажил хэрэг болж байгаа аж.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг дэвсгэрт гарсан түймэр 19 хоног асаж байгаа аж. Энэ түймрийг ч бас унтраах зорилгоор тусалж дэмжих аянг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулжээ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай