Аймгийн заан Л.Цээсүрэн Төв аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан боллоо

Аймгийн заан Л.Цээсүрэн Төв аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан боллоо

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Төв аймгийн 94 жилийн ойн наадам энэ сарын 14-15-нд боллоо.

Хүчит 256 бөхийн барилдааныг Завхан аймгийн Идэр сумын уугуул, Улсын гарьд Ш.Жаргалсайхан, Төв аймгийн Баянхангай сумын уугуул, Улсын заан Б.Батмөнх, мөн Төв аймгийн Аргалант сумын уугуул, Улсын заан Д.Амгаланбаатар, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, Улсын заан Б.Соронзонболд, Төв аймгийн Баянцогт сумын харьяат, Улсын харцага Ө.Даваабаатар, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын харцага Б.Бат-Өлзий, Өвөрхангай аймгийн Уянга сумын бөх, Улсын харцага Х.Гантулга нарын бөхчүүд манлайлсан юм.

Энэ барилдаанд Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн заан Л.Цээсүрэн түрүүлж, аймгийн арслан боллоо.

Түүнийг аймгийн начин цолтойдоо улс аймгийн алдартай цолтой, 224 бөхийн барилдаанд түрүүлж байсныг уншигчид санаж байгаа биз ээ.

Түүнчлэн аймгийн харцага Г.Өсөхбаяр үзүүрлэж, аймгийн заан боллоо.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай