Наадам 2017: Ц.Содномдорж 31 насандаа төрийнхөө их баяр наадамд түрүүллээ

Энэ жилийн Монгол төрийн наадамд Хөвсгөл нутгийн бөх Цэдэвийн Содномдорж 9 даван түрүүлж, Монголу улсын арслан цол хүртлээ. Шинэ арслан энэ жил 31 настай. Төрийнхөө их баяр наадамд зургаа дахиа шөвгөрөхдөө өнгөлж, цолоо ахиуллаа. Энэ удаагийн наадмын үзүүр түрүүнд Увс аймгийн бөх, улсын харцага Ө.Бат-Орших үлдэж, үзүүрлэснээр улсын гарьд цолтон төрлөө.

Мөн их шөвөгт Н.Жаргалбаяр, Н.Түвшинбаяр нар үлдсэнээр заан цолтон төрсөн юм.

УЛСЫН ХАРЦАГА

1. Мягмарын БАДАРЧ

Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, аймгийн арслан

2. Оргихийн ХАНГАЙ

Ховд аймгийн Буянт сумын харьяат, аймгийн арслан

УЛСЫН НАЧИН

1. Балганы ХИШИГБААТАР

Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, аймгийн хурц арслан

2. Жаргалсайханы ДАГВА-ОЧИР

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн заан

3. Бат-Өлзийн Бат-Эрдэнэ

Булган аймгийн Гурванбулаг сум, аймгийн арслан

4. Дармаагийн ТАМИР

Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, аймгийн арслан

5. Бередмуратын Серик

Баян-Өлгийн аймгийн Улаанхус сумын харьяат, аймгийн арслан

6. Галсан-Очирын Ганжад

Төв аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн арслан

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай