Фото: Улсын их баяр наадмын их шөвөгт дөрвөн харцага цолтон үлдэв

Өнөө жилийн баяр наадмын тавын даваанаас хойш аварга, арслан цолтой бөхчүүд бүгд "нурж" эхэлсэн юм. Ийнхүү 512 бөхөөс их шөвгийн дөрөвт улсын харцага цолтой бөхчүүд тунаж үлдсэн нь тун ховор тохиолдол болов. Тэд бол улсын харцага Ц.Содномдорж,  Н.Түвшинбаяр,  Ө.Бат-Орших, Н.Жаргалбаяр нар юм.  Энэ даваанд Ц.Содномдорж харцага залуу харцага Н.Жаргалбаярыг амалж авсан байна.

Улсын аварга Г.Эрхэмбаяр зургаагийн даваанд улсын начин Нэгдэлийн төрсөн хүү Н.Жаргалбаярыг амлаж авч, даваа ахиулав. Ийнхүү Н.Жаргалбаяр аавынхаа хүрч чадаагүй цолд хүрлээ. Шинэ заан аваргын мөрнөөс адис авав.

 

Нэг дор хамт бэлтгэл хийдэг аварга С.Мөнхбат, Ө.Бат-Орших нар барилдсангүй. С.Мөнхбат шууд тахимаа өгснөөр Бат-Орших харцага 2009 онд харцага болсноос хойш цолоо ахиуллаа.

​Түмний хайртай бөх, Хөвсгөл нутгийн хүчит харцага Ц.Содномдорж олон жил хүлээсэн цолоо авлаа. Тэрбээр шинээр харцага болсон аймгийн арслан Бадарчийг долоогийн даваанд орхиж, эрхэм цолд хүрсэн юм.

​Олимпын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр аймгийн арслан О.Хангайгаар долоо давж, заан цолтны гэр бүлд багтав. Их спортоор хичээллэдэг хүний мэдрэмж, хичээл зүтгэл, сэтгэлзүйг олимпын аварга маань харуулж чадсан юм.

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай