Бичлэг: Симон Коуэлийг гайхшруулсан Б.Шижирбат "Авьяаслаг Америкчууд" шоуны дараагийн шатанд шалгарчээ

Авьяаслаг Монголчууд шоунд оролцож, олонд танигдсан Б.Шижирбат энэ жил Авьяаслаг Америкчууд шоунд хүч сорьж байгаа юм. Түүний нэгдүгээр шатанд үзүүлсэн үзүүлбэр саяхан телевизээр цацагдаж, алдартай шоуны нэртэй шүүгчдээс "Тийм" гэсэн үнэлгээ авснаар дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болжээ.

Хатуу шүүлтээрээ алдартай, тус телевизийн шоуг зохион байгуулагч Симон Коуэлийг хүртэл гайхшруулж чадсан Б.Шижирбат авьяаслаг америкчууд шоунд оролцож буйгаа өөрийн сошиал хуудсаар мэдээлж байв.

Түүнийг үзүүлбэрээ үзүүлсний дараа шүүгч С.Коуэл дэлгэц дээр гарсан Б.Шижирбатын дүрсийг бодит хүн хэмээн андуурсан байна.

Авьяаслаг америкчууд шоуны 12 дахь улиралд ийн монгол хүн өрсөлдөж байгаа нь бахархууштай.

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

Илгээх

Энэ тухай