Нэг, хоёрын даваанд унасан улсын цолтнууд

Тулгар төрийн 2,226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэг, хоёрын даваа өндөрлөлөө.

Хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд залуу начин Э.Даш улсын цолгүй бөхөд бүдэрсэн бол хоёрын даваанд улсын харцага Б.Одгэрэл аймгийн харцага Т.Дүүрэнсаранд өвдөг шорооджээ. Т.Дүүрэнсаран Баянхонгор аймгийн харьяат, өдгөө 27 настай юм. Түүний аав Баянхонгор аймгийн арслан цолтой бөх бөгөөд Ж.Төмөр нь 1983 онд улсын начин А.Норовийг хаяж, аймгийн арслан цолтой болжээ.

Нэгийн даваа 

Улсын начин Э.Даш

Хоёрын даваа 

Улсын харцага Б.Одгэрэл - а.н Т.Дүүрэнбаярт

Улсын начин М.Эрдэнэбат - а.з Л.Отгонбаатарт

Улсын начин Б.Сугаржаргал - а.а Ж.Алтаншагайд

Улсын начин А.Алтанхуяг - а.а Т.Сайханжаргал

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай