Наадам 2017: Дархан аварга Г.Өсөхбаяр хамгийн түрүүнд хоёр давлаа

Наадам 2017: Дархан аварга Г.Өсөхбаяр хамгийн түрүүнд хоёр давлаа

Тулгар төрийн 2,226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа үргэлжилж байна. Хоёрын даваанд Дархан аварга Г.Өсөхбаяр хамгийн түрүүнд туг тойрлоо. Түүнтэй учраа таарсан бөх нь нэгийн даваанд улсын начин Э.Дашийг давсан залуу бөх аж.

Мөн Монголын шилдэг жүдоч Д.Төмөрхүлэг нэг даваад хоёрын даваанд Сэлэнгэ аймгийн харьяат, улсын аварга Г.Эрхэмбаяртай оноолт таарсан юм. Аварга Г.Эрхэмбаяр жүдочоор хоёр даваад маргааш зодоглох "тийзээ" халааслав.

Мөн улсын арслан Н.Батсуурь, гарьд Н.Ганбаатар, улсын заан Б.Пүрэвсайхан нарын түрүү бөхчүүдийн тоонд ордог хүчтэнүүд даваад байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай