Рок попын нэгдсэн тоглолт "Улаанбаатарын үдэш" тоглолт 21:00 цагаас болно

Тулгар төрийн 2,226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд иргэд, наадамчин олондоо зориулан жанжин Д.Сүхбаатарын талбайд урлагийн томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна.

Тухайлбал, иргэд наадамчин олондоо зориулан жил бүр уламжлал болгон толилуулдаг “Улаанбаатарын үдэш” рок, попын нэгдсэн тоглолтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас 2017 оны долоодугаар сарын 11-ний өдөр буюу өнөөдөр 21:00 цагт жанжин Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр зохион байгуулах гэж байна.

Энэ удаагийн “Улаанбаатарын үдэш” хүндэтгэлийн тоглолтын найруулагчаар “Фантастик Продакшн”-ы продюсер Ж.Алтаншагай ажиллаж байгаа бөгөөд 2017 оны трэнд урлагийн үзүүлбэрүүд, тухайлбал “Аьяаслаг монголчууд 2017” шоуны оролцогч Б.Шижирбат, О.Энх-Эрдэнэ, “Киви” хамтлагийн дуучин Ука, Люмино хамтлаг зэрэг олон арван уран бүтээлчийг оролцуулахаар бэлтгэлээ хангаад байна.

Бид энэ удаагийн тоглолтоор 2017 онд www.youtube.com сайтад иргэдийн хамгийн их хандалттай байсан дуу, хөгжим, бүжгийн тоглолтыг олон нийтэд толилуулахаар бэлтгэсэн юм. Энэ үдэш та бүхэн хамгийн дуртай дуугаа сонсож, тайз дэлгэцийн шинэлэг шийдэл, дуу хөгжмийн сонирхолтой найруулгыг үзэх боломжтойгоороо онцлог юм гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай